Adobe Photoshop Lightroom CC 6.7 Final + Crack
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgWUiie_sKdTMQVcgx73RONxClGDuVajFI_ilp8h5zu_FPH1V8-3_am6CeE5fHQz8Oo1UVR9za_lwD9ATdi4SzW5uBybajV1Iq9YSw0kUpB5zQniZ2zdd78HZfOm3Nx9L5aOkXQuzcD3Tpk/s640/Adobe-Photoshop-Lightroom-6-and-CC_700x700.png)
Adobe Systems (Эдөуби) нь 1982 онд
АНУ-ын Сан Хосе хотноо үүсгэн байгуулагдсан компьютерын програм хангамж
үйлдвэрлэгч компани юм. Бичгийн формат болох PostScript зохион бүтээсэн Жон
Варнок, Чарльз Гешке нар энэ компанийг байгуулжээ. Adobe хэмээх нэрийг тэд
байшингийх нь араар урсдаг байсан Adobe Creek гэдэг голын нэрээс авчээ. Adobe
гэдэг нь испаниар "хатаасан тоосго" гэсэн үг юм байна. Adobe Systems
компаниас эрхлэн гаргадаг энэхүү программ нь өнөөдрийн дижитал гэрэл зургийн
орчинд ажиллахад зайлшгүй шаардлагатай шилдэг программ хангамж бөгөөд ашиглахад
маш энгийн хялбар, түргэн, олон талын нэмэлт үйлдлүүд, боломжуудтай, мэргэжлийн
фото зурагчдад чухал хэрэгцээт багажуудыг агуулсан ба Mac OS X болон Microsoft
Windows үйлдлийн системүүд дээр ажиллах бололцоотойгоор гардаг байна. Жон
Варяок нь Xerox PARC-д ажиллаж байхдаа анх бичгийн хуудас тодорхойлон бичих хэл
болох Interpress-г зохион бүтээжээ. Тэгээд үүнийгээ олон нийтэд танилцуулж,
худалдаанд оруулах саналыг Xerox-д тавьсан боловч зөвшөөрөөгүй байна. Дараа нь
тэр өөрийн Adobe компанийг байгуулан Interpress-г бага зэрэг өөрчлөн PostScript
нэрээр гаргаж хэрэглээнд нэвтрүүлжээ. PostScript нь хэвлэлийн эх бэлтгэх үед
маш бага зай эзэлдэг, техник хангамжаас үл хамааран ажиллах боломжтой зэрэг
чанараараа тухайн үеийн бусад форматуудаас давуу байв. Компани байгуулагдсанаасаа
эхлэн хэвлэлийн эх бэлтгэх програм дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж, ISO-н
шаардлага хангаж, хэвлэх үйлдвэрийн стандарт болсон PDF-г зохион бүтээжээ. 2007
оны байдлаар Adobe Systems 6.800 гаран албан хаагчтай, 3,158 тэрбум долларын эргэлттэй
ажиллаж байна.
Comments
Post a Comment